УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл загвар өмсч, үндэсний үйлдвэрлэлийнхээ нүүр царай нь болжээ. Түүнийг улс төрч, зохиолч, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч гэдгээр нь олон нийт андахгүй. Тэгвэл тэрбээр топ модель Э.Одгэрэлээс дутахгүй “мөнхийн залуу” загвар өмсч гэдгээ дахин нотлов.
Өдгөө 54 настай Ц.Оюунгэрэл хатагтай 1989 онд загварын тайзан дээр алхсанаас хойш 31 жилийн дараа шинэ имиж, шинэ дүр төрхөөрөө олныг гайхшируулаад байна.
Ц.Оюунгэрэл “Урбан” жийнсийнхэнтэй хамтран “Хүрээ коллекц”-ийн үндэсний хувцсаар гоёсон нь нас бол зүгээр л тоо гэдгийг харууллаа.