UBS телевизийн ” Мөрөөдлийн гүүр” нэвтрүүлгийн хөтлөгч О.Мөнхгэрэлийг Л.Болдбаатарын гэргий гэдгийг мэдэх хүн цөөнгүй.

Тэрээр нэг хэвлэлд ярилцлага өгөхдөө эхнэртэйгээ яаж танилцаж байсан тухайгаа ярьжээ. “Эхнэр маань гадаадад олон жил амьдарсан. Тэр үед нийтийн дуу дөнгөж шинээр давалгаалж гарч ирж байсан л даа. Тэгээд яахав, нутаг орноосоо хол байгаа хүн чинь Монголоос нийтийн дууны цомгууд цуглуулж сонсдог байсан юм байна лээ. Дараа нь Монголдоо ирээд урлагийн байгууллагад ажиллаж байх үед нь бид танилцсан. Түүхсээд байх юм байхгүй ээ. Учрах ёстой хоёр хүн л учирсан гэж боддог. Эхнэр маань ятгатай дууны тоглолт хийе гэж санал тавьсан. Ингээд “Миний хайрыг татсан бүсгүй” гээд дан ятгатай дууны тоглолтоо Соёлын төв өргөөнд зохион байгуулсан. Сайхан болсон. Тэр тоглолт ер санаанаас гардаггүй юм. Тэр тоглолтон дээр манай эхнэр манай ээжийг маш их баярлуулсан. Хөтлөгч Батбаяр ахтай хуйвалдаад нэг том сагс цэцэг бариад үзэгчдийн суудалд сууж байсан ээжид аваачиж өгөөд. Тэрнээс хойшхи дуунууд дандаа ээжийн тухай дуунууд байсан ч сэтгэл хачин болоод ерөөсөө дуулж чадаагүй. Уйлаад, нулимс урсаад болохгүй байсан. Үнэхээр гоё ч тоглолт болсон. Ямар ч дууг эхний дөрвөн мөр дуулангуут л үзэгчид тэр чигээрээ түрээд л ороод ирнэ. Гайхалтай.” хэмээжээ.
Сэтгэл зүрх, оюун ухаанаа, амьдрал, зорилгодоо үнэнч үзэгчдийнхээ халуун алга ташилт, халуун дулаан уур амьсгалаас цэнэглэдэж яваа түүний ар талыг дааж яваа мундаг гэргий О.Мөнхгэрэл.
Дуучин Л.Болдбаатар халамжтай мундаг аав гэнэ шүү.Түүний гэр бүлийн зургаас сонирхьё.






