Дуучин Т.Дэлгэрмөрөн,Ананда нар өнөр өтгөн сайхан амьдарч байгаа билээ. Тэрбээр баярласан хөөрсөн сэтгэлээрээ цахимд “Өнөөдөр бурхан булаагаад авчихсан сайхан ээжийн минь хорвоод хүн болж мэндэлсэн өдөр.
“Сүүн гэр” минь амьд мэнд байсансан бол 60н насыг зооглох байлаа.
Тэнгэрлэг хүүдээ хүн чанараа үлдээгээд одсон бурхан ээж минь , заяагаар учирсан эгч дүү хоёрыг замбуулинг дүүргэж явах дүү нараар нь холбуулж , хайрлан хамгаалахын ухааныг мэдрүүлдэг болохоор хүчирхэг бүдүүн аав нь тэднийхээ хүслийг гүйцээж , өвлийн өвгөн аавдаа бичсэн захиасыг нь биелүүлж бэлэгтэй хайрцгийг нь хулгайлаад ирсээн.
Өнөөдөр уужим сэтгэлтэй ухаант аавын үр Б.Халиука маань төрсөн өдрийнхөө баярыг анх удаагаа энэрэлт ээжийнхээ босгосон аз жаргалтай гэр бүлийн хамтаар тэмдэглэн өнгөрөөнө.
Бүдүүн аав нь зөндөө их ажилтай яваа болохоор хүсэл мөрөөдлийг нь дандаа сэтгэлдээ тээж явсан шүү , гэмгүй гэгээн нандин үр хүүхдүүд минь.
Амьдралын торгон дурсамж бүхэн зураг болон үлддэг болохоор хайртай шүү чамдаа гэсэн үнэн сэтгэлээрээ анхныхаа бэлгийг авч өглөө.Хайраар дүүрэн Б.Халиукад минь мэнд хүргээрэй ах дүүсээ.Тэр яг л Зөөсий шиг хэрсүү ухаантай охин шүү.
Аавын амин эрдэнэ Зөөсий та хүслээ биелүүллээ.Ахиад болгоомжгүй хандаж битгий утсаа гэмтээгээрэй.
Хайртай шүү та нартаа аав нь.” хэмээжээ.