Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт шатаж байсан гэрээс долоон сартайгаас 13 насны нийт таван хүүхдийн амийг Онцгой байдлын алба хаагчид аварчээ.
Уг гал түймрээс 13 настай хүү, 9 настай охин, 5 настай охин, 2 настай охин, 7 сартай охин гээд нийт таван хүүхдийн амь насыг авран хамгаалжээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн билээ.
Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаар болсон бөгөөд маргааш гардуулж өгөх юм байна.УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тойргийн иргэддээ цаг ямагт анхаарч, хүнд хэцүү цаг үед нь тусласаар ирсэн бөгөөд өнгөрөгч 7-р сард мөн тус дүүрэгт үерийн улмаас гэрээ айлдсан айлд иж бүрэн гэр бэлэглэж байсан билээ.
Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлж байгаа хэдий ч тойргийн иргэддээ цаг ямагт анхаарал тавьсаар ирсэн.
Хурдан эдгээд эх орондоо ирээд ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.