Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд өчигдөр /2021.01.27/ 19:14 цагт гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан.
Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдэж, өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэрийг маргааш гардуулж өгөхөөр болжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн П.Анужин тус өрхөд туслахаар болсон байна.
УИХ-ын гишүүн П.Анужингийн ажлын албанаас гэрийн иж бүрэн тавилга, ахуйн хэрэгслээс гадна таван хүүхдэд дулаан хувцас бэлдэж, маргааш хүлээлгэн өгөхөөр болжээ.