Гавьяат тамирчин С.Төгсцогтоос салж, бяцхан хүүгээ ганцаараа өсгөхөөр сэтгэл шулуудсан Д.Уранзаяаг хүмүүс “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаярын дүү гэдгээр нь сайн мэддэг.
Авьяаслаг, царайлаг эгчээс гадна адтай тамирчин нөхрийнхөө нэр нөлөөгөөр олонд танигдсан энэ бүсгүй олны анхааралыг татсан хэвээр л яваа.
Д.Уранзаяа Mongol HD телевизийн харьяа “Volume plus” телевизийн захирлын үндсэн ажилтай ч байгууллагуудын нүүр царай болж, сошиал маркетинг нь хариуцан ажилладагаа хэнээс ч нуудаггүй.
Экс найз залуугийнхаа төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлсэн найрсаг бүсгүйн төрсөн өдөр нь өнөөдөр тохиож байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе.