Урлагийн ертөнцөд Завхан нутгаараа овоглогддог Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх Ардын Жүжигчин болжээ.
Хийсэн, бүтээсэн, аялгуулсан, дуулсан дуу бүхэн нь “хит” болж, сонсогчдынхоо сонорыг нь мялааж, мэлмийг нь баясган, сэтгэлийг нь дуу хуураар дүүргэж явдаг Дуучин Батсүхдээ халуун баяр хүргэе.