Зүрх мартахгүй” төслийг санаачлагч, анагаах ухааны доктор Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраар өвчилж, эмчлүүлэхээр гадны эмнэлгийг зорьсон. Түүний хагалгаа амжилттай болж, удахгүй эх орондоо эргэн ирнэ.
Тэрбээр нэг удаа цахим хуудаснаа “Амьдрал маш богино … бүүр дэндүү богино … бусдад мууг санаж, хэлж, үйлдэж өнгөрөөж үрэхэд арай л даанч хайран богино.Өөрт ба бусдад сайныг санаж, хэлж, үйлдэж … сэтгэл амар амгалан, ая зөнгөөрөө л амьдармаар байна” гэж бичжээ.