Хоёрдугаар сарын арван гуравны өдрийг Валентины баярын өмнөх өдөр буюу Сингличүүдийн баярын өдөр гэдэг. Тэгвэл зарим улсад өнөөдрийг өөрийгөө хайрлах өдөр хэмээн нэрлэдэг байна.
Та бүгд энэ өдрийг зөвхөн өөртөө тусгайлан зориулаарай. Өөрийгөө хайрлаж, өөрийгөө бөөцийлөөрэй. Бусдыг хайрлахаас өмнө эхлээд өөрийгөө хайрлаж сур. Өөрийгөө хайрласнаар бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж сурах урьдчилсан нөхцөлийг бий болгодог. Мөн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. “Бусдаас үнэнч хайрыг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла. Бусдад үнэнч хайрыг өгөхийг хүсвэл эхлээд өөрийгөө үнэнчээр хайрла”.
Өөрийгөө хайрлах нь бардам байх гэсэн үг биш
Өөрийгөө хайрлах нь биеэ тоож бусдыг үл тоох гэсэн үг биш
Өөрийгөө хайрлах нь хувиа хичээх гэсэн үг биш
Өөрийгөө хайрлах нь өөрийгөө бусадтай харьцуулж тэднээс дээр гэдгээ харуулах гэсэн юм биш
Өөрийгөө хайрлах нь өөрийнхөөрөө байнга зүтгэ гэсэн үг биш
Өөрийгөө хайрлах нь байнга ялан дийлж, хожих явдал биш
Өөрийгөө хайрлах нь ямар нэгэн гавьяа байгуулсан ч юмуу, ямар нэгэн урамшуулал хүртсэн ч юмуу, ямар нэгэн юм хийж бүтээснийхээ төлөө хариу барих гэж байгаа юм биш.
Тэгвэл өөрийгөө хайрлах гэдэг нь
Өөрийнхөө оршин тогтнож байгаа тэр гайхамшгийг мэдрэх
Өөрийнхөө сайн, муу талыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрөх
Өөрийнхөө үнэ цэнийг мэдэх
Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг мэдэх
Хамгийн гол нь өөрийгөө чин сэтгэлээсээ ХҮНДЛЭХИЙГ хэлнэ.