Дуулиант хуримын эзэд болох жүжигчин Ари, Бидо хоёрыг танихгүй хүн ховор. Дундаасаа бяцхан охинтой тэд хуримынхаа нэг жилийн ойг үзэлгүй хоёр тийш болсон. Түүнээс хойш Б.Ари буюу Ариунчимэг хошин урлагаас хөндийрч гоо сайхны бүтгээдэхүүний нүүр царай болох болсон.

Хоёр дахь амьдралаа нэгэн нууцлаг залуутай эхлүүлж, охиноо дүүтэй болгохоор зэхэж буй тэрээр сошиалд идэвхтэй нэгэн.
Тэрээр “Би ээж болоод өөрийгөө хаясан” гэх сэдвээр өөрийн бодлоо ширүүхэн илэрхийлэв. “За тэнж дэгсдүүлээд яах вэ хө. Хүүхэд одоо ямар хадны мангаа, шоронгийн харгалзагч бишдээ.Ээж болохыг ингэж ял шийтгэл аятай бөөн золиос шаарддаг зүйл мэт ухуулдгаа болих хэрэгтэй шдээ.
Зорилгогүй, хоббигүй, хөгжилтэй биш байгаа нь хүүхэдтэй болсных биш ээжийн өөрийн л хувь хүний асуудал биздээ угнь” гэжээ. Хоёр дахь хүүхдээ өлгийдэн авах гэж буй тэрээр сайн ээж гэж найзуудынхаа дунд нэр хүндтэй байдаг гэнэ шүү.


