Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Шинийн 8-нд буян хийхийн учир, буяны тухай ойлголт
Мэдээ

Шинийн 8-нд буян хийхийн учир, буяны тухай ойлголт

coolНийтэлсэн: cool02/20/2021Шинэчилсэн:02/20/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сар бүрийн шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг.

Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгоно. Гэвч хүн тэргүүтэй эх болсон 6 зүйлийн хамаг амьтан бүгдээрээ л амгаланг хүснэ.

Амгалангийн эх сурвалж маань ганцхан буянаас шалтгаална. Буян гэдгийг хамгийн энгийнээр ойлговол үргэлж сайн сайхан зүйлийг бодохыг л хэлнэ. Хүн сайхан зүйл бодохоороо л баяр баясгалантай, аз жаргалтай, сэтгэл ханамжтай байдаг. Ямар нэгэн юмны сайхан чанарыг олж харснаар тэр зүйлээсээ та гэрэл гэгээ, баяр баясгаланг хүлээж авдаг.

Үүнийг ойлгохын тулд бие, хэл, сэтгэлийн үйлийг ойлгох ёстой болдог. Энэ 3 үйлээс хамгийн хурдан, үр дүн нөлөө үзүүлдэг нь сэтгэлийн үйл. Ямар нэгэн зүйлийг та нүдээр хараад гоё, муухай гэж бодоход л сэтгэлийн үйл болдог. Сэтгэл хэдийгээр хийсвэр зүйл боловч тэр нь сүүлдээ заавал материаллаг болж биеждэг.

Тиймээс монголчууд эртнээс “Ухаан хүрсэн газар хөл хүрнэ” гэж хэлдэг нь сэтгэлийн үйлийн гайхамшгийг илэрхийлж байгаа. Хүн сэтгэлдээ бодсон зүйлээ хэлээр илэрхийлж хэлний үйл хийнэ. Хэлээрээ хийсэн үйл нь дараа нь биеэр хийгддэг. Ингээд бие, хэл, сэтгэлийн үйл маань салшгүй холбоотой нь харагдаж байна, тэгэхээр сэтгэлдээ сайхан зүйл бодож санаж явахад түүнийгээ л бие, хэлээрээ хийнэ.

Иймийн тулд үйлийн үрийн тухай Бурхан багшийн номлосон ном болох “Үлгэрийн далай”-г уншвал үйлийн үрийн ойлголт чинь асар арвин болно. “Үлгэрийн далай” ном крилл дээр хэвлэгдсэн байгаа. Энэ номыг үйлийн үр барагч ном гэж багш нар айлддаг. Бурханы шашны хамгийн гайхамшиг нь үйлийн үрийн номлол, үйлийн үрээ та хянаж чадвал та амар амгалангийн үрийг олно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.