Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Арван таван минутанд бүтсэн дууны түүх
Папарацци

Арван таван минутанд бүтсэн дууны түүх

coolBy cool02/22/2021Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголын рок попын ертөнцөд шинэ өнгө нэмэн гарч ирсэн охидын “Kiwi” хамтлаг юм. Тэдний дуунууд хит болж өнөөдрийг хүртэл сонсогчдын дуртай дуу хэвээр байгаа билээ.

Тэдгээр дуунууд дундаас “Араас чинь тэврэлгүй явууллаа” хэмээх дуу олон ч хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж хөнгөн гунигт автуулсаар ирсэн.

Харин энэхүү дуу ердөө арван тавхан минутад бүтэж байжээ. Тус дууны шүлгийг олон хайрын хит дууны шүлгийг зохиосон дуучин ZZ буюу Э.Золзаяа зохиосон.

Харийн нутгийг зорьсон хайртай бүсгүйгээ санагалзан бичсэн тус шүлгийн аяыг продюсер Б.Наранзун зохиосон бөгөөд энэхүү дуу төрсөн түүхийг ZZ ийнхүү хуваалцжээ:

2006 он. Нэг шөнө нойр хулжаад..тэр үед үерхэж байгаад хөндийрч эхэлсэн алсад суугаа тэр нэгэнд зориулсан уу?..хэдэн мөр толгойд эргэлдэн хөрвөөж байгаад л нам!..Өглөө утас дуугараад Найнаа (Наранзун) ах сэрээв. -Хээе ZZ хурдан ир ээ! Ах нь нэг гоё уянгын ая чаацаан! Би ч сэргээл, усанд орсон болоод л хувцсаа углаад л “Сонор” рекордсруу таксидав. Найнаа бага дүүтэйгээ сууж байна. 2 дараалан аяыг нь тавиулж Найнаагаар аялуулаад би үлдэж нөгөө 2 тамхины өрөө рүү явав. Тэр 2 ч 2-3 тамхи татаж цай уусан байх..Өнгөрсөн шөнийн хэдэн мөрт аянд яг таараад л цаашаа урсаж гарав..заримыг нь цаасан дээр буулгаж ч амжсангүй..гэхдээ дууны ая дуусжээ..Би Найнаа дээр очиж тамхилангаа утга санааг нь ярьж өгөв. Бид өрөөндөө буцаж ирээд аяа тавьж дуулахад яг жин тан. Найнаа утас цохиж удалгүй Ангирмаа тэргүүтэй Киви фракц нисээд л ороод ирлээ. Тодорхой, Тэд сонсоол уйланхай кк. Өөр хүнд битгий өгөөрэй!! Төлбөр одоо шууд гээд л гарч одоцгоов. Киви хамтлагийг жинхэнэ хит болгосон энэ дууны үг 15 минут ч хүрэхгүй хугацаанд цаасан дээр буусан билээ.” гэжээ.

 

дуу
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.