Аппрентис шоуны шилдэг оролцогч Ж.Эрдэнэбаяр “Ори медиа”ХХК-ийн дэд захирлаар томилогджээ
Тэрбээр бизнесийн ертөнцийн ширүүн тулаанд хөл алдалгүй бат зогсож, эзэмшсэн ур чадвар, авхаалж самбаа, харилцаа манлайллыг үзэгч олонд харуулахын зэрэгцээ бусад оролцогчдоос нас залуу ч эн тэнцэхүйц өрсөлдсөн юм. Ж.Эрдэнэбаяр шоуны туршид ур чадвар, мэдлэг боловсролоороо ялгарч, шударгаар өрсөлдөж үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болж чадсан юм.
Цаашдын ажилд нь амжилт хүсье