Өнөөдөр буюу 3 сарын 21 өдөр “Үнэн ба зөв нам”-ын дарга П.Отгонбаатар эдгэрч эмнэлгээс гарлаа.
“Үнэн ба зөв нам”-ын дарга П.Отгонбаатар коронавирусийн халдвар авч, Цэргийн төв госпиталд эмчлүүлж байсан.
Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Эмнэлгээс гарч байна. Эмч, сувилагч, ариутгагч, үйлчлэгч, тогооч нартаа баярлалаа. Бас Миний төлөө санаа зовж байсан сайхан сэтгэлтэй бүх хүнд баярлалаа. Их олон зүйлийг гүн ухааруулсан өдөр хоног байлаа” хэмээн бичжээ.