“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй авто зам, замын байгууламжийн барилга угсралтын ажил эхэлж буйтай холбогдуулан зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хяналтын баг, гүйцэтгэгч компанийн захирал, инженер техникийн ажилтнуудад зориулсан “Инженерүүдэд үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг” сэдэвт онлайн сургалт зөвлөгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус сургалтаар гүйцэтгэгч байгууллагуудын инженер техникийн ажилтнуудад
Барилга угсралтын болон хяналтын явцад баримталж буй дүрэм, журам, түүний хэрэгжилт,
Гүйцэтгэл, түүний баталгаажуулалт,
Материалын орц нормын баталгаажуулалт
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зэрэг чиглэлүүдээр мэдлэг олгож нийт гүйцэтгэгч 15 компанийн 69 инженер техникийн ажилтнуудыг хамрууллаа.