УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тэр бүр гэр бүлээ ил гаргаад байдаггүй. Түүний төрсөн өдөр өчигдөр болж өнгөрсөн бөгөөд гэр бүлийнхээ зургийг дэлгэж, мэндчилгээ илгээсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлжээ.
Б.Саранчимэг “Ханийг минь Мөнхбаатар гэдэг. Холбооны инженер хүн бий. Улс төрд орохын тулд хамгийн түрүүнд гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэдэг. Энэ ч утгаараа бүх зүйлийг минь дэмжиж ойлгодог ханьдаа маш их баярладаг бас бахархдаг.
Аливаа хэцүү, бухимдахаар зүйл гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад тайвширч, бүх зүйл гэрэлтээд л эрч хүчтэй болсон шиг санагддаг юм. Улстөрд орлоо гээд гэр бүлээ хоёр, гуравдугаарт тавилаа гэж ойлгох нь буруу л даа.
Эх орон минь бидний нэгэн гэр, цаашилбал бүр том гэр нь манай дэлхий. Энэ агуулгаар бид бүгд гэр бүлийнхээ төлөө л ажиллаж байна гэсэн үг” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байдаг.