Ардчилсан улсад иргэн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, сонгох болон сонгогдох хэрэгтэй. Иргэн Dambadarjaa Giimaajav цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө нэр бүхий улс төрчид цагдаад гомдол гаргажээ. Энэ тухайгаа тэрээр ““Нам” бол ТӨР биш!
Хуулиа дээдлэж, хуулийн байгууллагыг хүндэтгэж дуудсан дариуд нь очив. Эрүүгийн цагдаагаас шалгуулах албан тоот явуулжээ. Тэр пост нь энэ ажээ.
Хамгийн инээдтэй зүйл нь БАТТУЛГЫГ ДЭМЖИГЧ гэж тодотгосон байна. Үнэн би дэмждэг, харин ингэж ялгаж тодотгож шийтгэх гэж байгаа бол ёстой УУЧЛААРАЙ!
Дахин хэлэе! Та нар сандарч байна. Хөөрхийлөлтэй байна. Инээд хүрч байна. Цагдаагийн байгууллагыг урдаа битгий бариач! Тэд та нарын нохойд барьдаг мод биш!
Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шийтгүүлдэг нийгэмд амьдармааргүй байна. Монголдоо амьдармаар байна. Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Бид хаашаа л яваад байна даа!” гэжээ.