Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам дотроо сунгаанд өрсөлдөнө гэдгээ зарлалаа.
Тэрээр энэ тухайгаа өчигдөр өөрийн цахим хуудсаар лайв хийж мэдэгдээд, тэр даруй Уухай хөдөлгөөний гишүүдийн саналаар Clubhouse-т зочноор уригдан оролцож байхдаа энэхүү шийдвэрээ дахин зарласан юм.
АН-ын хувьд дотроо зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хоёр хуваагдсан АН өнгөрсөн сард тус тусдаа шинэ дарга нараа тодруулж, М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр намын даргатай болсон билээ. Тэгвэл Улсын дээд шүүхийн энэ сарын 23-ны хуралдаанаар тэдний хэнийг нь АН-ын даргаар бүртгэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.