Н.Учрал гишүүн эдгээд нийгэмдээ залуучууддаа эерэг зүйлийн түгээгч байхыг уриалж байна.
ЗҮС ЦАРАЙ МИНЬ ӨӨРЧЛӨГДСӨН Ч ОЮУН САНАА МИНЬ ОРГИЛЖ БАЙГАА ШҮҮ…
УИХ-ын гишүүн Н.Учрал Карантин 14 нэвтрүүлгээр дамжуулж Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, талархал илэрхийллээ.
Тэрбээр амьдрахын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй. Гагцхүү хүн өвчин зовлонгоос өөр зүйлд сөгддөггүй юм байна. Миний төлөө сүүн цацлаа өргөж байсан ЭЭЖ бүхэнд баярлалаа. Эрүүл мэндийн салбарынхандаа #БАЯРЛАЛАА. Учралынх нь зүс царай өөрчлөгдсөн ч оюун санаа оргилж байгаа шүү.
Хүмүүсээ эрүүл байх гэдэг бол юунаас ч илүү нандин шүү. Хөл хориог хоёр хоног сунгана уу, 20 хоног сунгана уу тэр бол асуудал биш шүү. Та бүхэн эрүүл энх байхыг л эрхэм гэж ойлгох нь чухал юм шүү. Эцсийн эцэст ажил төрөл , эдийн засаг гэдэг чинь юу ч биш та амь насаа алдвал яах билээ л гэж бод. Тэгвэл бүгдийг алдна”гэв.