Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Ханхүү” Г.Дөлгөөн-Аюуш чи хаанаас ирсэн юм бэ
Папарацци

“Ханхүү” Г.Дөлгөөн-Аюуш чи хаанаас ирсэн юм бэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/25/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ням гариг бүр “Ододтой бүжиглэе” шоугаар үзэгчидтэй уулзах болсон Г.Дөлгөөн-Аюушийн сүүлийн бүжиг хүүхнүүдийг хуйлруулах шиг болж байна. Ямар сайндаа л, Г.Дөлгөөн-Аюуш чи хаанаас ирсэн юм бэ, ганц бие юм болов уу хэмээн сураглаж бүсгүйчүүд стори хийх болжээ.

“Ханхүү” нэрээр залуусын дунд танигдсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш энэ жил 29 настай. СУИС-ийн кино драмын ангийг төгссөн жүжигчин, найруулагч мэргэжилтэй тэрээр “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны Батхүүгийн дүр, “Single Ladies” киноны Ханхүүгийн дүрээр олонд танигдсан.


Тэрээр нэг хэсэг УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байсан. Энэ хугацаанд “Гамлет” жүжгийн Вольтимандын дүр түүний анхны дүр байсан бөгөөд нэрт “Ромео Жульетта” жүжгийн хотын захирагчийн хүү Парис делла Скалагийн дүрийг бүтээж байв. Мөн “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй” зэрэг жүжгүүдээр бид түүнтэй “уулзжээ”.

Г.Дөлгөөн-Аюушыг олон улсын сайхан залуу шалгаруулах “Manhunt International-2010” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ тэмцээнээс “Үндэсний хувцас” төрөлд тэргүүлсэн тэрээр сайхан хөөмийлдэг.
Тэрээр багаасаа урлагтай ойрхон өссөн. Түүний ээж жүжигчин Б.Нарантуяа Chance Монголын кастингийн агентлагийн захирал юм.
15 настайгаасаа эхэлж бодибилдингээр хичээллэсэн бөгөөд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан түүх түүнд бий. Мөн “Эх орон дуудаж байна” киноныхоо нээлтийн үеэр “Эх оронч” тэмдэгээр шагнагдаж байжээ. Уг кинод “Ододтой бүжиглэе” шоуны хөтлөгч Ууганаатай хамт тоглож байв.
Г.Дөлгөөн-Аюуш зоос цуглуулах дуртай тэрээр хэзээ ч хошин урлагт тоглохгүй гэдэг зарчимтай гэсэн.

Сонирхуулахад, тэрээр ганц бие бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, тавьсан зорилгодоо тууштай ханддаг, даруухан зантай бүсгүй түүнд таалагддаг гэсэн шүү.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.