Цар тахлын улмаас энэ сарын 10-наас 25-ныг дуустал 14 хоног хөл хорих байсан боловч дахин 14 хоногоос сунгагдсан. Соёл урлагийн салбарын нэг бүхий авъяаслаг залуус 17 хоногийн турш нэг дор тусгаарлагдан “Карантин 14” шоуг үзэгчиддээ хүргэж байв.
Харин тэд өчигдөр гэртээ харьжээ. Гэрээсээ хол хэд хоносон тэд гэр бүлийнхэнтэйгээ жаргалтай байгаагаа илэрхийлж, иргэд олон нийтийг гэртээ байхыг дахин уриалсан байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд шоуны бүх үзэгдлүүдийг монтажгүй шууд үзэгчдэд хүргэж байсан тэд инээд хөөр, гунигтай нулимс гээд дурсамж дүүрэн өнгөрүүлсэн.
Тус шоуг Боловсролын яамнаас 1,3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа гэх баримтууд сошиалд дэлгэгдсэн ч, албаны хүмүүс эрс няцаасан байдаг.