Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын бүтээл “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ
Мэдээ

Дотоод хэргийн их сургуулийн алба хаагчдын бүтээл “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/28/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын Холбооны Улсын Томскийн их сургуулийн Новосибирскийн Хууль зүйн дээд сургууль нь 2014 оноос В.К. Гавлогийн нэрэмжит “Золотой след” олон улсын кино наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. “Золотой след” кино наадам нь сургалтын, жүжигчилсэн, баримтат, хүүхэлдэйн, анимэйшн гээд төрөл бүрийн жанрын элементүүдийг агуулсан 7 төрлийн сэдэвчилсэн номинациар шилдгүүдээ шалгаруулдаг юм.

 

Кино наадамд гадаадын болон Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудын оюутан, суралцагчид бүтээлээрээ оролцож иржээ.
Энэ жил “Золотой след-2021” олон улсын VIII кино наадмыг 2021 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж, Оросын Холбооны Улс болон бусад орнуудын их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын 66 бүтээл өрсөлдлөө. Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч, сонсогчид монгол гэрт гарсан хулгайн гэмт хэргийг илрүүлэх арга зүйн талаар сэдэвчилсэн “Рашаант 18” кино бүтээж, наадмын “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ.
Тус наадамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч сонсогчид 2017 онд тусгай байр эзлэн өргөмжлөл, цом, 2018 онд “Криминальные инсценировки” номинацад тэргүүн байр эзлэн өргөмжлөл, цом хүртэж байсан. Мөн 2019 онд мөн номинацад гуравдугаар байр эзлэн өргөмжлөл цом, шүүгчдийн нэрэмжит цомоор тус тус шагнуулж байжээ.

Энэхүү киног бүтээхэд Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Галбадрах, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн дэд профессор, хошууч Г.Хосбаяр, мөн тэнхимийн ахлах багш, ахмад Э.Өнөболд, Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн хошууч Э.Батбаяр, Цахим зайн сургалтын төвийн график дизайнер, эвлүүлэгч, ахмад Б.Гандөл, 531-р дамжааны сонсогч Н.Өнөболд, С.Оргил, Ц.Мөнхтулга, 521-дамжааны сонсогч Б.Маргад, Э.Эрдэнэбаатар нар оролцов.

ДХИС-ийн бие бүрэлдэхүүн Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллаа сахиж, хичээл сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд багш, сонсогчид онолоор олж авсан мэдлэгээ бататгах, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, сургалт, уралдаантэмцээнд тасралтгүй оролцож байна.
Олон улсын кино наадамд амжилттай оролцож, “Криминальные инсценировки” номинацад тэргүүн байр эзлэн өргөмжлөл, цомоор шагнагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч сонсогчиддоо амжилт хүсье

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.