Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026

    Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

    07/23/2026

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Ардын уран зохиолч П.Бадарч гуай ануухан байна даа
Папарацци

Ардын уран зохиолч П.Бадарч гуай ануухан байна даа

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/29/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлийн Гавъяат Зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч гуай өдгөө 82 насыг зооглож байна. Түүний охины бичсэн “Намайг эрхлүүлж байгаа юм байхдаа, нуугдаж тоглохоо болиод удаж байна шүү дээ, аав минь” гэсэн пост сошиал хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байна.


П.Бадарч 1939 онд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн гэдэг.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб, Хилийн цэрэг зэрэг газарт зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлонч даргаар ажиллаж байсан одоо чөлөөт уран бүтээлч билээ.


Уран бүтээлийн замаа 1960 оноос эхэлж “Морьд”,“Есөн эрдэнийн орон”,“Зургаан мөнгөн мичид”,“Алтан тоос”,“Хэрлэнгийн цэцэг”,“Ширхэг цагаан сувд”,“Шилмэл шүлгүүд”,“Нутгийн дуу”,“Намрын хонгор салхи ”,“Эрээвэр хураавар”,“Бурхан багшийн сургаал”,“Бөрттэй цагаан сарны дор ”,“Судартай ногоон дэлхий дээр”,“Юм юмнаасаа” зэрэг шүлэг, яруу найргийн хориод ном, “Дархадын цэнхэр хотгор”,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”,“Хонгор нутаг”,“Цэцэгчний хүслэн”,“Миний сайхан хөдөө”,“Гал шарын унага”, зэрэг зуу шахам дуу шүлэг, “Нүүдлийн замд”,“Их хааны хатад”,“Чингис хаан” дуурь бичжээ.
Яруу найрагч П.Бадарч шилдэг бүтээлээрээ 1981 онд МЗЭ-ийн нэрэмжит шагнал, 1987 онд Цэрэг-эх орны сэдэвт шилдэг бүтээлд олгодог БХЯ-ны шагнал, “Тэмээ”шүлгээрээ 1987 онд “Болор цом”-н шагналыг хүртэж, улмаар 1989 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1998 онд Монгол улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн”, 2005 онд “Ардын уран зохиолч” цол, 2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.

Ануухан байна даа, ардын уран зохиолч маань. Эрүүл энхийг хүсэе.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.