М.Тулгат тэргүүтэй АН-ын Дотоод сонгуулийн хорооноос АН-ын Ерөнхийлөгчийн сунгааны талаар мэдээлж байна.
Тус намаас Монгол Улсын Ерөнхийлөгчид АН-аас нэр дэвшигчийн сунгааны дүнг танилцуулж буй бөгөөд нийт таван нэр дэвшигч өрсөлдсөн. Сунгааг цахимаар явуулсан. Сунгаанд нийт 142992 гишүүний 75879 гишүүн оролцож, ирц 53,07 хувьтай. Ингээд
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ 1953,5
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал 1826,3
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл 1719,43
АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Л.Гүндалай 1463,92
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 637,29 оноо тус тус авчээ.
Харин О.Цогтгэрэлийн тэргүүлж буй АН-аас дотоод сонгуулийн дүнгээ маргааш танилцуулахаар болоод буй. Түүний тэргүүлж буй АН-ын дотоод сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байсан ч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин дүрмийн бус сунгаа явуулж байна хэмээн өнөөдөр нэрээ татсан. Ингэснээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат нар үлдээд буй.