Хошин урлагийн “акулууд”-ын нэг “Х түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг.
Урлагийн ертөнцөд хөл тавьсан түүний анхны гол дүр нь “Сэрүүн дуганы мөхөл” кино байсан юм.“Алганы хээ”, “Наран ургахыг хүлээхгүй”, “Нууцлагдсан дууль”, “Сэрүүн дуганы мөхөл” зэрэг уран сайхны кино болон “Чулимскэд болсон явдал ”, “Аянга”, “Хайрыг хайрла”, “Эрх гүнж”, “Өрлөг жанжны өчил”, “Хаан түүх” зэрэг 30 гаруй драмын жүжгийн гол ба туслах дүрийг бүтээсэн юм.
Сонгууль бүрийн урд олны танил хүмүүс өөрийнхөө дэмжиж буй улс төрчийн талаар ярьж бичиж олны санаа бодолд нөлөөлдөг бичигдээгүй хууль бий. Уг жишгээр жүжигчин бүсгүй МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг “дэмжиж” эхэлсэн байна.
Тэрээр “Өрсөлдөгч нь ээж маань биш л бол энэ хүнийг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн “Хэнийгээ сонгох нь та нарын эрх шүү дээ. Юундаа уурлаад зүхээд байгаа юм. Та нарын сонголтын дор би л лав харааж зүхэж доромжилдоггүй. Юундаа ингээд хүний бодол руу хүч түрж орж ирээд, занаж зүхээд, доромжлоод суудаг юм. Энэ хоёрын хооронд их ялгаа бий шүү нөхдөө. Зүгээр л өөрсдийнхөө бодлыг хамгаалж бичицгээ. Тэрнээс биш харааж зүхэж доромжлох эрх та нарт байхгүй” гэв