Дуучин А.Хишигдалай хамгийн сайхан биетэй дуучдын тоонд зүй ёсоор багтдаг нэгэн. Хичээл зүтгэлийнхээ ачаар өнөөгийн өөрийгөө бий болгож чадсан тэрбээр UBS телевизийн MY VOICE шоуны хүндэт шүүгчээр ажиллахаар болжээ.
Энэ тухайгаа “Дуу хөгжил бол амьдралын хамгийн гоё амт. My voice шоугаар уулзацгаая” гэжээ.
Тэрээр одоогоос 10 жилийн өмнө буюу “Universe Best Songs 2011″ наадамд оролцож шилдэг 25 дуучны нэг болж байсан. Түүнээс хойш өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй юм.