Хөтлөгч, дуучин, жүжигчин гээд олон мэргэжлийг хослуулсан авьяаслаг бүсгүй Ч.Ундрал төрсөн өдрийн баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэжээ.
Анхны амьдралаа Hero энтертайментийн Б.Баатартай эхлүүлж Б.Хабул хүүтэй болсон ч, хүүгээ гурван нас хүрэхээс өмнө тэд хоёр тийш болсон.
Хоёрдахь амьдралаа “Хит” нэвтрүүлгийн хөтлөгч Давааням агсны хүүтэй эхлүүлсэн тэрээр гэр бүлийн аз жаргалыг бүрэн дүүрэн мэдэрч яваа. Өөрөөсөө 10-аад насаар дүү залууг сонгосон тэрээр Дагинаа охин төрүүлж өгснөөр амьдралаа бүтэн болгосон.
Өдгөө Мэдээллийн урсгал нэвтрүүлгийн хөтлөхийн зэрэгцээ “U academy” хөтлөгчийн сургуулиа өргөжүүлэн ажиллуулж эхлээд байгаа юм.