Дуучин Ука-гийн төрсөн дүү гэдгээрээ анхлан танигдаж байсан “VolumePlus” сувгийн захирал Д.Уранзаяаг өдгөө танихгүй хүн ховор.
Тэрээр 20 насандаа өдгөө мэргэжлийн боксийн тамирчин болсон Олимпын медальт Н.Төгсцогттой дэр нэгтгэж хөөрхөн хүүгийн эцэг эх болж байсан билээ.
Гэвч тэдний амьдрал гурван жил болоогүй хоёр тийш болсон. Өдгөө ганц бие ээжийн жаргал зовлонг эдэлж яваа Д.Уранзаяа анх удаа өөрийнхөө сонголтын талаар ам нээжээ.
Тэрээр “”Манай хүү вокны харшилтай. Бүх хувцасыг би гараараа угаадаг. Салалты н дараа удаагүй байлаа. Нэг удаа оройны 11 цагийн үед хүүгийнхээ хувцасыг нь угааж байх зуур хүү минь төгөлдөр хуурын сандал хөл дээрээ унагаагаад, хөлний хумс нь бүлтэрээд гараад ирсэн. Би Гэмтлий н эмнэлэг хаана ч байдгыг өмнө нь мэддэггүй хүн чинь хүүгээ тэр чигт нь даавуунд ороогоод тэврээд гүйсэн. Хүү минь уйлж орилоод, нэг л мэдэхэд Гэмтлий н эмнэлэгт яваад очсон байж билээ. Хүүгийнхээ хөлөнд боолт хийлгэчихээд буцаж явахдаа маш их ганцаарлыг мэдэрч байлаа. Харанхуй шөнө байсан учраас аав руу нь хэлээгүй, ах дүү нартаа ч хэлээгүй санааг нь зовоогоо д дэмий байх гэж бодоод…
Яг л тэр үед салалтдаа харамсаж байсныг нуухгүй. Тухайн үед “Иймэрхүү зүйл үргэлж мэдрэгдээд байвал, НАМАЙГ ХАЙРЛАХАА БОЛЬСОН ТЭР ХҮНТЭЙ ХҮҮГЭЭ БОДООД САЛДАГГҮЙ Ч БАЙЖ УУ, ХАМТ АМЬДАРДАГ Ч БАЙЖ УУ” гэсэн бодол толгойд эргэлдэж байсан” хэмээн сэтгэлээ уудалжээ.