Хувьсал продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг өөрөө бие даасан уран бүтээлч болсон. Тэрбээр “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож олны танил болсон нэгэн.
Түүний уран бүтээлийн карьер өндөр ч хувийн амьдрал нь тийм ч шулуун дардан байгаагүй. Залуу насандаа өөрийнхөө үеийн мэргэжил нэгт Б.Энхтүвшинтэй хайрын романс үүсгэн олны хараанд онилогдсон. Тэд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны үеэр танилцан дотносож хөл хүнд болсон. Гэвч жүжигчин залуус үл ойлголцолд хүрч хоёр тийш болсон.
Өдгөө А.Ганчимэг охиноо ганцаараа өгсөж яваа. Охиныхоо ааваас өмнө Л.Балхжавын хүүг хойноосоо хэсэг гүйлгэснээс бусдаар эрчүүдтэй нэр холбогдож ч үзээгүй хөөрхөн А.Ганчимэг энэ тал дээрээ ёстой л онгон Мария байлаа.
Тэгвэл жүжигчин Б.Энхтүвшингөөс “олсон” ганган ганц охин нь ЕБС-ийн 1-р ангиа төгссөн учир ээж охин хоёр бөөн баяр байгаа сурагтай.