УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд зургаа дахь өдрөө өлсгөлөн зарлаж байна. Тэдний биеийг эрүүл мэндийн байгууллагаас өглөө бүр үзэж байгаа. Одоогоор дийлэнх гишүүдийн даралт ихэссэн, 1-3 кг турсан үзүүлэлттэй байна.
Турсан гишүүдийг “амжилтаар” нь жагсаавал УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гурван кг турсан бол араас нь С.Ганбаатар гишүүн 2.5 кг турсан бол бусад гишүүд 1-2 кг турсан үзүүлэлттэй байгаа аж.
Харин амин үзүүлэлт нь буурсан тул эмнэлэгт хүргэгдсэн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн биеийн байдал тогтворжсон гэх мэдээлэл байна.
Ингээд өлсгөлөн зарлаад зургаа хонож буй гишүүдийн зургуудаас хүргэж байна.