Загвар зохион бүтээгч, стилист мэргэжилтэй Аняг танихгүй хүн үгүй дээ. Уг нь түүнийг Б.Халиун гэдэг.

Хүмүүс голдуу жүжигчин Б.Хулангийн эгч гэдгээр нь илүүтэй таньдаг. Анхны амьдралаасаа нэг охинтой үлдсэн Аня хоёр дахь амьдралаа МАН-ын өсөх ирээдүйтэй улс төрч Г.Ганбаяртай эхлүүлж дахин хүүхэдтэй болсон.
Тгвэл тэрээр ажилдаа орсноо өөрийн цахим хуудсаараа зарлажээ. Тэрээр “Ододтой бүжиглэе” шоуны хувцсны загварын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа аж. Мөн дэлхийн алдарт ELISABETTA FRANCHI брэндийн монгол дахь салбарын стилистээр ажиллаж байна.

Анягийн хувьд анх “Cosmopolitan” сэтгүүлийн fashion редактор, “Өнөө өглөө” хөтөлбөрийн стилист зөвлөгч гэдгээр олонд танигдаж байсан. Хөөрхөн царайныхаа ачаар хэд хэдэн реклам, клипэнд тоглосон, олон нийтийн арга хэмжээ алгасдаггүй тэрээр олон жил ганц бие ээжийн амьдралаар амьдарсан гэдэг.


