Монгол ньюс агентлагийн Г.Анархүү Жигжид сайдын зээ Б.Тэмүүлэнтэй ханилан сууж охинтой болсон ч хамтын амьдралдаа цэг тавьсанаар багагүй хугацааг үджээ. Өдгөө салсан хос тус тусын амьдралаа хөөж, хэн хэн нь дахин хүүхэдтэй болсон охиныхоо аав ээж хэвээрээ.
Тэдний дундаас төрсөн А.Түмэлүн охин ийм том болжээ. Аав ээжийнх нь хэн хэн нь тусдаа гэр бүл зохиож, хоёр талд хоёр эрэгтэй дүүтэй болсон А.Түмэлүн их хэрсүү охин гэдэг.
Г.Анархүүгийн хувьд том охинтойгоо байнга уулзалдаж цагийг өнгөрөөдөг төдийгүй, Г.Аатөр дүүтэй нь ойр дотно өсгөдөг гэсэн.
Г.Анархүүгийн хувьд бага хүүгийнхээ ээж Ю.Балжидмаагаас салаад хүүгээ өөр дээрээ өсгөж байгаа юм. Тэрээр “Би том охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн дээр шал өөр байдаг. Одоогийн байдлаар бид хоёрын хайр дурлал гээд байх юм байхгүй, бие биенийгээ хүндэлдэг. Яг гэр бүлийн хүнээ хайрлаж байгаа юм шиг л хайрладаг. Бид хоёр хамт байлгүй зургаан жил болж байна. Би үргэлж хамгийн сайн сайхныг л хүснэ. Хайртай хүнээ олоод үнэхээр хаппи байвал би баярлана. Эсрэгээрээ байвал асуудал өөр…” хэмээн ярьсан байдаг.