“Загварын бүсгүйчүүд сайхнаас цаашгүй” гэдэг үгийг хол орхиод буй манай загвар өмсөгчид Монголдоо төдийгүй гадны орнуудад тайзны алхаа, биеэ авч яваа байдал, хэл соёлоороо аргагүй ялгарах болсон.
Тэр дундаа орос, англи, солонгос, япон хэлтэй загвар өмсөгч Л.Гэгээ япон маягийн этгээд төрхтэйн дээр Англи, Япон, Сингапур гээд гадны орнуудад арав орчим жил загвар өмссөн тул Монголчууд төдийлөн мэддэггүй.
Тэрбээр 17 настайдаа анх Өмнөд Солонгост загварын ертөнцөд хөл тавьсан аж. Олон жил тайзнаа алхсан туршлагатай энэ бүсгүй Сандэрлэндийн их сургуулийг дүүргэсэн. Одоогоос 10-аад жилийн өмнө Англи улсын иргэн , банкны захирал, саятан эртэй хил дамнасан, сүр дуулиантай хурим хийж байсан тэрээр нэг жил бололгүй гэрлэлтээ цуцлуулж байв. Гэрлэлтээ цуцлуулахдаа Л.Гэгээ нөхрөөсөө хоёр сая ам.доллартай үлдсэн гэдэг. Энэ салалт загварын бүсгүйчүүд дундаа хамгийн үнэтэй салалтад тооцогддог.
Rose нэрээр Сингапур болон Японд загвар өмсдөг тэрээр өчигдөрхөн дэлхийн алдарт “Vogue” загварын сэтгүүлийн блогт охинтойгоо оролцож, ээж болсон түүхээ хуваалцсан байна.