Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»АН-ын бүлэг Сүхбаатарын талбайд хуралджээ
Мэдээ

АН-ын бүлэг Сүхбаатарын талбайд хуралджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/10/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болж хууль бус үйлдлүүдийг анхаарч үзэхийг эрх баригчдаас шаардахаар болсон талаар мэдээлэв.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч өнгөрсөн пүрэв гарагт хориг тавьсан. Хориг тавьснаар уг хууль УИХ-аар хэлэлцэж шийдвэр гарах хүртэл үйлчлэхгүй болсон ч СЕХ-ноос нэр дэвшигчдийг баталсан тогтоол гаргасан талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн АН-ыг төлөөлөх эрхгүй буюу С.Эрдэнэд улсын бүртгэлийн байгууллага шинээр тамга олгосон бөгөөд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар уг тамгыг хүчингүй болгосон. Гэвч СЕХ С.Эрдэнийн нэр дэвшигчийн материалыг хүлээн авсныг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Үндсэн хуульд, Ерөнхийлөгчид Монгол Улсад таван жил ажилласан иргэнийг сонгохоор тусгасан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд уг заалт байхгүй болсныг анхаарч үзэхийг тодотгов.

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч удалгүй намын дарга хэвээр байгаагаа зарлахын зэрэгцээ намын даргын сунгаа явуулж М.Тулгатыг сонгосон. Харин С.Эрдэнээс тамга гардан авсан Ц.Туваан намын даргын сунгааг зэрэгцэн явуулж О.Цогтгэрэл сонгогдсон бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр талаас нэр дэвшигчээ тодруулаад байгаа юм. О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Н.Алтанхуяг, М.Тулгат тэргүүтэй талаас С.Эрдэнэ нар Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон. Харин СЕХ-ноос С.Эрдэнийн материалыг хүлээн авахаар шийдвэрлэснийг УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн эсэргүүцэж, тав нь Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 5-наас суулт, өлсгөлөн зарласан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.