Ододтой бүжиглэе шоуны үзэгчдийн анхаарлыг татсан оролцогч бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо яахын аргагүй мөн.
Өөрийнхөө гоо үзэсгэлэн нийгмийн сайн сайхан, гэрэл гэгээг бий болгоход өөрийн чадлаараа чамгүй зүтгэж яваа түүнийг ажилтнууд нь гэнэтийн бэлэг барьж баярлуулжээ. Сүүлийн үед хүнээс гэнэтийн бэлэг аваагүй тэрээр хагарталаа баярлаж байгаагаа цахим хуудсаараа илэрхийлсэн байна.
Ташрамд дуулгахад, үзэсгэлэнт бүсгүй Ч.Уранхолбоо уян налархайгараа гайхагддаг эрэгтэй уран нугараач Лхагва-Очирт шавь орсон сураг дуулдана лээ.