“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн амьдралын жаргал зовлонг туулж яваа.
Анхны ханиасаа Зөөлөнсий охинтой үлдсэн тэрээр хоёр дахь амьдралаа өөрөөсөө 14 насаар дүү Д.Ананда бүсгүйтэй эхлүүлж Бумбардай, Бумбаахай гэж дууддаг хоёр охин төрүүлсэн. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй.
Тэгвэл Д.Зөөлөнсий охин хоёр охин дүүдээ олсон мөнгөөрөө бэлэг авч өгөхөөр болсон тухайгаа видео хийжээ.
Тэрээр аавтайгаа хамт тайзан дээр гарч дуулсан анхны цалингаа хоёр дүүдээ зориулна гээд сэтгэл тэнүүн яваа гэнэ шүү. Түүний видеог үзсэн хүмүүс “Хүний эгч ийм л байдаг даа” хэмээн эерэг хандлагатай сэтгэгдлүүдийг үлдээж байна.