Монголын эстрад урлагийн анхдагчдын нэг цээл хоолойтон Баяраа агсны ганц хүү Хонгор аавынхаа авьяас, хоолойг өвлөн хуучин үеийн хит дуунуудыг амилуулж урлагт хөл тавьсан билээ.
Нэг үе “18 нас минь надаас бүү холдооч” хэмээн уянгалуулан дуулж олон охидын зүрхийг булиглуулж байсан Хонгор тун удахгүй аав болох гэж байгаа. Түүний хайрыг булаасан бүсгүйг Анир мөн л бэлтэй айлын эрх охин. “MCS” группийн харьяа “Sky resort” цанын баазын захирал ноён Батсуурийн ууган охин Анир, Хонгор 2 өнгөрсөн 8-р сард цанын бааздаа хөл ихтэй хурим хийж, заяа холбосон.
Хаанаас нь ч харсан айхтар, чамбай байрын Анир бүсгүй Хонгортой Тайваньд танилцаж, улмаар үерхэж эхэлмэгцээ Хонгор тэнд мөн суралцах болсон. Ийн хадмын хаяа түшиж, урлагийн тайзнаасаа холдсон Хонгор хүү хадам ааваасаа дуу бичлэгийн студи бэлгэнд авч, шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан. Гэвч аавынхаа амжилтыг эвдэж чадаагүй.