Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

    07/23/2026

    Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

    07/23/2026

    Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

    07/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Гавъяат Г.Ариунбаатарт аз авчирдаг тоо
Папарацци

Гавъяат Г.Ариунбаатарт аз авчирдаг тоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/13/2021Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цэл залуугаараа МУГЖ цолоор энгэрээ мялааж асан Г.Ариунбаатар анх гарч ирэхдээ л давилуун, сагсуу гэгдэж байв.

Сонгодог урлагийн олимп гэгддэг М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнээс Гран при хүртэхдээ 21, ОХУ-д болсон 1600 гаруй дуучид оролцсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын наадмын тэргүүн байрыг эзлэхдээ тэр 26 настай байв. “Дуурийн дуучин гээд би Бөхийн өргөөнд дуулахгүй байлтай биш” гэж даруухан загнаж байсан хархүү өдгөө «Мариинский» театрын гоцлол дуучин болохын сацуу дэлхийн хэмжээний аялан тоглолтуудаа хийж буй.

Англид тоглох үеэр нь Английн хатан хаан өргөөндөө урьж Букингемийн ордонд хатан хааны гэр бүлтэй оройн зоог хамт барьсан нь жирийн Монгол хүүд заяасан онцгой хувь тавилангийн илэрхийлэл гэлтэй. Ийн 29 насан дээрээ дэлхийд тоогдсон Монгол сонгодог хархүү алдрын оргилд хүрсэн ч хаа очиж даруухан болчихов уу гэлцэх болжээ.
Түүний ийм өндөр амжилтад аваачсан азын тоо нь 9. Уг тоогоо бэлэгдэж өөрийнхөө автомашины дугаарыг 9999 болгосон гэнэ лээ.

Мэдээж утасны дугаар нь ч 99-тэй.
Хувийн амьдралын тухайд гурван эхнэрийн нүүр үзсэн ч, хүний өөрийн 7 хүүхдийн эцэг болж өдгөө элэг бүтэн амьдарч буй. Өмнөх амьдралаа, үр хүүхдүүдээ ч олноос нуудаггүй Г.Ариунбаатарын хувьд урлагийн амжилт ч, хувийн амьдрал ч аль аль нь эрт эхэлжээ.

Одоо түүнийг онгирсон ч хэн ч юу ч хэлэхгүй болтол өндөрлөгт тэр нэгэнт хүрчээ. “Чадаж байвал онгирох хэрэгтэй” гэж хэлэх дуртай хархүү цагаа тулсан чинь даруухан юм гэгдэн ард түмэнд хайрлагдах болжээ.

сонин хачин
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.