Олон хүүхэдтэй ч, өөртөө арчаатай эмэгтэй хөөрхөн сайхнаараа үлдэж чаддагын өөрөөрөө харуулж яваа бүсгүй бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо.

Таван сайхан охины ээж тэрээр “Алдарт эхийн 2-р одон”-гоор энгэрээ цоолоод жил гаруйн нүүр үзэж буй. Өөрийнхөө хамгийн хайртай гоёлоор “Алдарт эхийн одон”-гоо нэрлэдэг гэсэн. Арга ч үгүй биз, тархи, мах цусаа 5 хуваан, 9 сар хэвлийдээ тээж, ангир уургаа амлуулан хэн хүнээс дутуугүй бяцхан охидоо өсгөж өндийлгөж яваа өөрөөрөө бахархах зүйл бол энэ одон.

Ташрамд дуулгахад, дуучин бүсгүй маань хүүтэй болохыг чин сэтгэлээсээ хүсдэг гэнэ лээ. Өдгөө 37 настай тэрээр 40 насны босгон дээрээ “Алдарт эхийн 1-р одон”-гын эзнээ төрүүлнэ гэдгээ илэрхийлдэг гэсэн.




