Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, “Лондон-2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогтын амраг бүсгүйгээр “Зүрх зогсохгүй” уран сайхны кинонд тоглож байсан Э.Энэрэл хэмээх бүсгүй тодроод багагүй хугацааг үдсэн.
Нэлээд хэдэн насны зөрүүтэй хосууд өдгөө АНУ, Монгол улсаас алсын зайнаас үерхэх болсон.
Тэгвэл Н.Төгсцогт хол байсан ч хайр бүсгүйдээ санаа тавьж амттан шимттэнээр умбуулдаг бололтой. Энэ тухайгаа Энэрэл бүсгүй цахим хуудаснаа бичээд талархал илэрхийлжээ.