“Анухан”, “Хотула гүнж” зэрэг романуудаараа уншигчдаа байлдан дагуулж явсан зохиолч Шүүдэрцэцэг тун дэгжин бүсгүй.
Чамин хээнцэр гоёлыг эрхэмлэдэг тэрээр өөрийнхөө өмсөж зүүхдээ гар татдаггүй бөгөөд таалагдсан гоёлоо хэдэн сая төгрөгийнх ч байсан хамаагүй авдаг гэдэг.
Үүнээсээ болоод хэдэнтээ алдаж байсан тухайгаа ч өөрийн цахим хуудснаа илэрхийлсэн удаатай.
Дэгжин бүсгүйн хувьд өдгөө “Хотула” киноныхоо ажилд ханцуй шамлаад завгүй. Хаана ч гоё ганганаа барьж дийлдэггүй зохиолч бүсгүй хэрхэн хувцаслаж хурал зөвлөгөөн, кино зураг авалтдаа явж байгааг зүгээр харчих…өнгөний зохицол, брэнд цүнх, гоёсог алчуур…