Монголын хамгийн менежмент сайтай эмэгтэй жүжигчдын нэг бол Б.Навчаа.
Эршүүд байдал, шударга яриагаараа хууль зүйн сайдын хараанд өртөөд байсан тэрээр Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазарт үг хаяглаж, пост бичжээ.
Тэрээр “Хотын даргаа явган хүний замаа засаад,машин зам дагаж биш товч замууд тавиад тохижуулаад өгчихвөл жилийн 4 улирал зам дээр түгжрэхгүй алхмаар байна!!!” гэжээ.
Түүний бичиж буй үгтэй олон нийт санал нэгтэй байгаагаа илэрхийлж байна. Короновирустэй тэмцэж буй энэ цаг үед нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо буурч, авто замын түгжрэл нэмэгдсээр буй. Энэ цаг үед зассан явсан хүний замтай бол ажил албандаа алхаад явбал эрүүл мэндэд ч тустай болохыг дуу нэгтэй хэлж байна.