Монголын сэтгүүлзүйн салбарт шударга шулуун үгээрээ “адлагддаг” хүн бол Л.Мөнхбаясгалан. Түүний талаар түүх домог мэт хов яриа нийгэмд байдаг ч мань хүн энэ бүхэнд ганц ч үг ганхийж байсангүй.
Харин тэр женко Ерөнхийлөгчөө цээжээрээ хамгаалдаг гэдгээ хэнээс ч нуудаггүй. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудснаа “…Амраг түүнийг минь оролдвол Ардын намаасаа ч хөөнө Ай хөө Янлинхуар аа…” гэдэг пост олны анхаарлыг татаж байна. Янлинхуараар хэнийг дүрслэн бичсэн тэнэг хүнд ч ойлгогдохоор харагдах мэт.
“Янлинхуар” ардын дуунд Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийн бичсэн шиг үгс байхгүй. Энэхүү дууны домог, өгүүлэмж нь хайрлахаас ханилахын заяа байхгүй сайхан бүсгүйд зориулсан дуу юм гэнэ билээ.