Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Алтаншагай жингээ хасаад эхэлжээ. Тэрээр хөл сар гаруйн хугацаанд 95-84 кг хүртэл турсан байна. Ингэхдээ зөв хоололт, дасгал хөдөлгөөнийг чухалчилжээ. Мөн оройн 18 цагаас хойш хоол хүнсний бүтээгдэхүүн идэхээ больжээ.
Тэрээр энэ тухайгаа нэгэн хэвлэлд ярихдаа “Хөргөгчөө дүүргэхээ больсон. Дэлгүүрт ороод хамгийн түрүүнд жимс ногооны тасаг руу очиж ногоон өнгийн жимс, ногоог авдаг болсон. Мөн машиндаа нимбэгтэй ус байнга явдаг болсон. Хэрэв жингээ хасахыг хүсч байгаа бол гурлин бүтээгдэхүүн бүү ид, өдөрт 3 литр ус бага багаар уу.
Одоо би 80 кг хүртэл турах зорилт тавиад байна. Надад турах талаар судлаагүй зүйл үгүй. Бараг ном бичихээр болсон” хэмээн ярьжээ.