Эхнэрээ эх оронтойгоо зүйрлэн боддог хүн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Ийн хэлэгдэх болсон нь түүний эх орноо хайрлана гэдэг эхнэрээ хайрлаж буйтай адил юм хэмээн хэлсэн үгтэй нь улбаатай. Түүний гэргий Ганцэцэг нь Ховд аймгийн дарга асан Цэндсүрэнгийн охин.
Ц.Ганцэцэг хатагтай одоогоос 13 жилийн өмнө МАХН-ын цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулдаг байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Түүний хөрөнгө орлогын мэдүүлэг нөхрийнхөөсөө 10 гаруй дахин их гэнэ лээ.
Тиймээс худалдаа үйлчилгээний салбараас барилгын салбар луу үсрэлт хийж чамгүй амжилттай яваа. Нүхтийн аманд дээд зэрэглэлийн хаусуудыг үйлдвэрлэх шиг болж, талх шиг борлуулдаг гэхээр чамгүй хөдөлгөөнтэй бүсгүй гэдэг нь ойлгомжтой.