УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг эхнэртээ цахим хуудсаар төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, “30 нас гэдэг эмэгтэй хүний оргил нас гэдэг юм шүү” хэмээн онцолжээ.
Түүний гэргий загвар өмсөгч Энхлүүний хувьд Монгол HD телевизийн Өнөө өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилладаг, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй бүсгүй.
Өөрийн сонирхлоор тус телевизийн цаг агаарын мэдээг хөтөлснөөр телевизийн салбартай холбогдсон. Эрдэмхишиг Энхлүүн хоёр ханилаад 10аад жилийн нүүр үзэж буй бөгөөд хүү охин хоёрын аав ээж билээ.