Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж ардын сайн үг бий. Үүнийг батлаж яваа уран бүтээлч бол “хөөрхөн” тодотголтой жүжигчин О.Дөлгөөн.
АНУ-д мэргэжил дээшлүүлээд гэр бүлээрээ эх орондоо ирсэн тэрээр шинэ уран бүтээлд ханцуй шамлан оржээ. Хөөрхөн бүсгүйд ямар ч өнгийн даашинз зохино гэж ванлий. Цэнхэр өнгийн даашинзыг өндөр өсгийттэйгээ хослуулсан нь хээнцэр чамин харагдаж байна.
О.Дөлгөөний хувьд эд мандаж байхдаа хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр мордсон. Сургуулийнхаа зуны амралтаар эх орондоо ирж ганц хоёр дэлгэцийн уран бүтээлд тоглож амжсан.
Мөрөөдлийн театраас ажлын гараагаа эхэлсэн “хөөрхөн” бүсгүй маань УДЭТ-ийн өндөр босгыг алхаж, орчин үеийн Жулятын дүрийн чадварлаг бүтээж байсан юм. Түүнийг гоо үзэсгэлэн, мэргэжлийн ур чадварыг жүжигчин А.Ганчимэг буюу Ганутай харьцуулах хүн олон. Гэвч тэрээр уг асуудалд тайлбар хэлж байгаагүй. Ямартаа ч,и “хөөрхөн” О.Дөлгөөнийнхөө уран бүтээлд дээдийн дээдийг ерөөе.