Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8,000 хүний сорьцод шинжилгээ хийхэд 553 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 48,101 боллоо.
СУРТАЛЧИЛГАА
516 нь Улаанбаатар хотод
37 нь орон нутагт бүртгэгдлээ.
Мөн хугацаанд 1,234 хүн эдгэрсэн бол таван хүн уг өвчний хүндрэлээр нас барсан байна.
Нас барсан хүмүүсийн тухайд 78,79,79,82,82 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвэн эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар 39,564 хүн эдгэрээд байгаа бол уг өвчний хүндрэлээр 205 хүн нас бараад байгаа юм.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-2,261
Хүндэвтэр-1,443
Хүнд-517
Маш хүнд-106 хүн байна.
4,327 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн 24 цагт эмнэлэг рүү 331 хүнийг шилжүүлсэн бол гэрт 387 хүнийг тусгаарласан байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа бөгөөд 283 тохиолдлыг гэрт нь үлдээх, эмнэлэг рүү зөөх эсэх ажлыг хийж байна” гэлээ.