“Гэрлэн дохио”, “Аз жаргалын шок”, “Том толгойтын романс”, “247 градус”, “Буруу өрөг”, “37-р точка” зэрэг тайз, дэлгэцийн олон арван бүтээлд эерэг, эсрэг дүр бүтээж, дүр бүхнээ үзэгчдийн сэтгэлд хоногштол амилуулдаг чадварлаг жүжигчин бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг.
Өдгөө 36 настай тэрээр сүүлийн жилүүдэд гадаад төрх, гоо сайхнаараа тодрон гарч ирэх болсон.
“Фантастик” продакшны ганц бүсгүй хэмээн цоллуулдаг тэрээр өөрийн өөр нэг төрхийг үзэгчдэдээ сонирхуулжээ.
Тэрээр “Би бүсгүйчүүддээ хандаж үг хэлмээр байна. “Уг нь нас нь залуу юм. Гэхдээ дөчин настай гэмээр харагдаж байна” гэж битгий хэлүүлээрэй. Эмэгтэй хүн өөртөө хайртай, гоё, сайхан байх хэрэгтэй.
Брэнд өмсөөгүй ч цэвэрхэн хувцаслаж өөртөө итгэлтэй алхацгаая. Дан ганц харагдах байдал биш тархиа цэнэглэж, зорилго тэмүүлэлтэй, аз жаргалтай амьдрахыг бүх бүсгүйчүүддээ хандан уриалж хэлмээр байна” гэжээ.