Монголын томоохон бизнесмэний нэг, спортын зүтгэлтэн, тод манлай уяач гэгдэх Дамбын Хишигжаргалын бага хүү Х.Мөнхжин үе тэнгийнхээ залууст үлгэр жишиг болохоор цэргийг алба өөрийн биеэр хаагаад ирсэн нэгэн.
Тэр цагаас хойш хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглэсэн сайн дурын ажил хийж олонд илүү танигдсан билээ.
Тэрээр сүүлийн үед гэр бүлийнхнээ дууриаж ихээхэн махлаж, гүзээ суун, жин нэмсэн байна. Улмаар илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд нэг сарын турш гурилны хэрэглээг хүнснээсээ хасчээ. Улмаар сул унжсан гэдэсгүй болсон тухайгаагаа цахим хуудаснаа нийтлэжээ.
Ташрамд дуулгахад, Х.Мөнхжин өдгөө өдөр тутмын Үндэсний шуудан сонинд удирдах албан тушаал хашдаг. Тэрээр Бээжингийн их сургуульд улс төр, захиргааны удирдлага мэргэжил эзэмшсэн. Тус сургууль нь дэлхийд 17-д эрэмбэлэгддэг бөгөөд суралцаж төгссөн анхны монгол оюутан болсон гэдэг.